Wednesday, September 25, 2013

Aloe буюу зуун наст


Энэ цэцгийн уугуул нутаг нь Газар дундын тэнгис. Эрдэмтэд одоогоор  Зуун настын 340 гаруй зүйлийг олж тогтоогоод байна. Эдгээр төрлүүдээс 3-4 төрлийг нь л эмчилгээний журмаар ашигладаг байна. Бидний хамгийн сайн мэдэх эмчилгээнд ашигладаг зуун настыг Aloe barbadensis Miller гэдэг. Хэдийгээр харахад кактустай төстэй боловч Сараана цэцгийн овогт багтдаг бөгөөд Цөлийн сараана гэж дуудах нь ч бий. Ургаж эхэлсэнээс хойш 3-4 жилийн дараа навчны урт 60 см, өргөн нь 7-9 болж гүйцэд ургаж гүйцдэг бөгөөд навч нь зузаан ногоон өнгөтэй байна. Байгаль  дээр амьдрах хугацаа нь 12 жил байдаг. Зуун настын гол ишнээс гарсан цэцгийн ишний урт 90 см хүртэл урт болдог. Арчилгаа хамгийн бага шаарддаг тасалгааны ургамлын тоонд ордог. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор боловч  онгон байгаль дээр цэцэглэх нь элбэг.


Хөрс
Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Кактус тарих хөрсний бүтэцтэй адилхан. Хөрсийг бэлтгэхдээ: Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг.том саванд сайн ургадаг бөгөөд 15см радиустай сав тохиромжтой

Гэрэл
Нарны гэрэлд дуртай ургамал. Нар сайн тусдаг цонхон дээр тавих нь тохиромжтой. Гэхдээ нарны хэт хурц гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг орчинд дуртай.

Дулаан
Хуурай дулаан уур амьсгалтай орчинд сайн ургадаг. Энэ цэцгийн  95% ус байдаг тул хүйтэнийг тэсвэрлэхдээ муу. Өвөлдөө 12-13°С байх нь тохиромжтой бөгөөд зун гадаа гаргаж тавих нь тохиромжтой.

Усалгаа
Усыг хэтрүүлж болохгүй. Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа 5-7 хоногийн дараа услана. Учир нь Зуун наст нь цөлийн ургамал учир мөчиртөө ус нөөцлөх чадвартай байдаг. Өвөл усалгааг багасгана. Хүмүүс жирийн тасалгааны цэцэгтэй адил усласанаас ус нь ихдэж навч нь шарлаж  зөөлөрч үхдэг  үүнийг анхаараарай. Хүйтэн усаар услаж огт болохгүй

Бордоо
Кактус эсвэл шүүслэг ургамалд зориулсан бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно. Хүчийг нэг дахин багасгасан бордоогоор сард нэг удаа бордоно. Бордооны хэмжээг ихдүүлж болохгүй. Бордолтын хугацаа 5-8 сар хүртэл.
Шилжүүлэн суулгах ба үрслүүлэх
Зуун наст их хурдан ургдаг тул жижиг ургамлыг савыг жил болоод томруулж солино. Том нас биед хүрсэн ургамлыг 2-3 жил болоод савыг томруулна. Шороо маш хатуу болсон байвал үндэс ихэдсэний шинж бөгөөд савыг солих болсоны дохио. Үрслүүлэхдээ тайрч авсан залуу мөчрийг чийгтэй элсэнд суулгаж үндэслэсэний дараа шороонд шилжүүлэн суудгаж болно.

Алоэгийн эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн 3000 гаруй жилийн өмнөөс мэддэг байв. Энэ ургамлын шүүслэг эдэд антрагликозид, давирхайлаг бодис, эфирийн тос, фермент, гашуун амт, витаминууд, фитонцид агуулдаг. Энэхүү өвөрмөц ургамалд хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20 нь агуулагддаг гэнэ. Харин саяхнаас эрдэмтэд алоэгаас ховор, хүнд хэлбэрийн нүүрс ус болох ацеманнаныг илрүүлжээ. Энэхүү бодисыг ханиад, улаан бурхан, шарх, хортой болон хоргүй хавдар, тэр ч бүү хэл ДОХ-ыг хүртэл эмчлэхэд хэрэглэдэг байна. Алоэ нь бие махбодыг гайхалтайгаар эрүүлжүүлж, залуужуулж, бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ ургамал нь гоо сайханд юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болдог билээ.

Мэдээллийг delgeen.com - оос авсан болно. 

No comments:

Post a Comment