Америк тивийн халуун
бүсээс гаралтай цэцэг. Монгол нэршил нь Бортголжгоно Англи нэр нь Kohleria
Оросоор Колерия гэдэг. Энэ цэцэг нь нил цэцгийн ойрын овгийн цэцэгт
ордог. Ургамал судлаачид одоогоор 70 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод
байна. Халуун орны овогийн цэцгийн нэг бөгөөд үсэрхэг зөөлөн навчтай, тод
гоёмсог өнгийн цэцэгтэй, булцуут үндэстэй цэцэг юм. Цоохор толботой бортого
маягийн хэлбэртэй олон өнгийн гоёмсог цэцэгстэй.
Цэцгийн урт
дундажаар 5см орчим байдаг навч нь 7см орчим урттай байна. Улаан, улаан шаргал,
шаргал өнгийн цэцгүүдтэй. Ихэнх төрөл нь сагсанд хийж унжуулж ургуулахад
тохиромжтой байдаг. Энэ цэцгийн арчилгаа нь нил цэцгийн арчилгаатай
ойролцоо байдаг.
Хөрс
Хүлэрт хөвд элс
, перлит 4:1:1 харьцаатай найруулан бэлдэнэ.
Гэрэл ба дулаан
Хагас сүүдэрлэг орчинд
сайн ургана. Өглөөний болон үдээс хойш нарын илж буурсан үед нарны шууд тусгалд
тавьж болно. Баруун болон зүүн тал мөн урд зүг рүү харсан сүүдэрлэг гэрэлтэй
цонх тохиромжтой. Бортголжгоно цэцэг хэт халуун болон хүйтэн агаарыг
тэсвэрлэхдээ муу бөгөөд тасалгааны температурт сайн ургана. Шөнөдөө 18-21°C
өдөртөө 20-25°C
Услагаа
Хүйтэн усаар услаж
болохгүй. Навч шарлаж гундан унана.Хөрсийг сайн хатсаны дараа дараагийн
услагааг хийнэ. Навчинд ус хүргэж болохгүй.
Бордоо
3-10 сар хүртэл
10-10-10 гэсэн харьцаатай бордоогоор сард нэг удаа бордоно. Бордоог хэтрүүлбэл
булцуу түлэгдэж цэцэг үхэх аюултайг анхаараарай. Хатаж шарласан навч мөн
цэцэглээд дууссаны дараах хатсан цэцэг, цэцэгний ишийг тухай бүр нь цэвэрлэж
байгаарай. Эдгээр нь хортон үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үндэслэг
найлзуурыг хувааж үржүүлнэ.
No comments:
Post a Comment