Wednesday, September 25, 2013

Хонгилой – Guzmania – Гусмания


Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Америкийн халуун бүс нутаг.  Салбатан  буюу      /bromeliad/ овгийн цэцэг. Монгол нэршил нь Хонгилой, Англи нэр нь Guzmania, Орос нэр нь Гусмания, Латин нэршил нь Guzmania Ruiz et Pav .  Ургамал судлаачид 130 гаруй төрөл зүйлийг нь одоогоор олж тогтоогоод байна. Хонгилой цэцэг нь өргөн тархаж ургадаг цэцэг. Навч нь  урт хатуу, тэвгэн хэлбэртэй 25-40 см урт 5-7 см өргөнтэй байдаг. Цэцэг нь улаан, шар, ягаан гоёмсог өнгөтэй байдаг. Тасалгаанд 30-45 см хүртэл өндөр ургана. Байгаль дээр ойд, мөн далайн төвшинөөс 2400 метрийн өндөрт ч энэ цэцэгтэй тааралдаж болно. 1802 онд Испанийн ургамал судлаач А. Гусмана энэ цэцгийг анх олж нээжээ.

Хөрс
Хөрс нь ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс байна. 1% ширгэн хөрс, 1% хүлэр, 1% навчит хөрс, 1% хүлэр том ширхэгтэй элс байхаар хөрсийг бэлтгэнэ. Хонгилой цэцгийн үндэс бусад цэцгийн адил өргөн тархаж ургадаггүй тул хэт том саванд тарих нь тохиромжгүй бөгөөд савны ёроолд 1см орчим том ширхэгтэй хайрга дэвсэж өгнө. Энэ нь илүүдэл усыг гадагшлуулж үндэс ялзарахаас хамгаална.

Тогосон сүүл-Маранта-Maranta

Энэ цэцгийн Монгол нэр нь Судалтод, Тогосон сүүл, Англи нэр нь Maranta, Оросоор Маранта, шинжлэх ухааны хэллэг нь Maranta leuconeura гэдэг. Судалтодтоны                       / Marantaceae / овогт багтдаг. Шөнөдөө навч нь хуйлагддаг тул  Prayer Plant буюу Залбирдаг ургамал гэж нэрлэх нь бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Төв болон Өмнөд Америкийн халуун бүс нутаг. Онгон зэрлэг байгальд 30 гаруй төрөл зүйл байдгаас тасалгааны нөхцөлд Калатея Calathea, Ктенанта Ctenanthe, Маранта Maranta ,  Строманта Stromante эдгээр төрлүүд нь илүү өргөн тархжээ.Цэцгийн Монгол нэршилийг Л. Энхтуяа, Н. Очгэрэл зохиогчтой *Тасалгааны ургамлыг тарьж ургуулах арга* номноос авав.

Энэ цэцэг нь бутлаг хэлбэрээр ургадаг булцуут ургамал юм. Өндөр нь 20-30 см навч нь 15 см орчим урт ургана. Навч нь  том, зузаан гялалзсан өнгөтэй байдаг. Навч нь улаан цагаан хоёр эгнээ бүхий хүрэн судалтай хурц тод өнгөтэй байна. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор бөгөөд байгаль дээр гурван дэлбээ бүхий ногоон хүрээтэй жижиг цагаан цэнхэр цэцэг нэг ишэн дээр 3-5 цэцэг дэлгэрдэг. Навчаараа гоёдог цэцэг тул өрөө тасалгаанд чимэглэлийн зориулалтаар өргөн ашигладаг.

Бортголжгоно – Kohleria- Колерия


Америк тивийн халуун бүсээс гаралтай цэцэг. Монгол нэршил нь Бортголжгоно Англи нэр нь Kohleria Оросоор Колерия гэдэг. Энэ  цэцэг нь нил цэцгийн ойрын овгийн цэцэгт ордог. Ургамал судлаачид одоогоор 70 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна. Халуун орны овогийн цэцгийн нэг бөгөөд үсэрхэг зөөлөн навчтай, тод гоёмсог өнгийн цэцэгтэй, булцуут үндэстэй цэцэг юм. Цоохор толботой бортого маягийн хэлбэртэй олон өнгийн гоёмсог цэцэгстэй.

Шимтэглэй – Geranium – Герань

Шимтэглэй цэцэг нь цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг юм. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Биологийн латин хэллэг нь Geranium Монгол нэршил нь Шимтэглэй, оросоор Герань гэж нэрлэдэг. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээж олоод байна. Тал  хээр, уул тал, цөл гээд дэлхийн хаа сайгүй тархан ургадаг цэцэг юм. Дээшээ 40-50см хүртэл өндөр ургана. Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгийн цэцэгстэй. Цэцэг нь дангаараа эсвэл хослож мөн баг цэцэг болон дэлгэрдэг. Шимтэглэй нь нэг наст, хоёр наст, олон наст гэсэн  гурван төрөл зүйлд хуваагддаг .  Олон наст шимтэглэй цэцэг нь дотороо 4  бүлэгт хуваагддаг байна.
Энгийн  шимтэглэй / common geraniums /
Хаан шимтэглэй / regal geraniums /
Мөлхөө шимтэглэй / ivy geraniums /
Анхилуун үнэрт навчтай шимтэглэй / scented-leaf geraniums /
Энгийн шимтэглэй нь өдөрт нарны гэрэлд 6-8 цаг байх шаардлагатай. Зуны дулаан тааалмжтай агаарт сайн ургадаг. Мөлхөө шимтэглэйг сагсанд хийж дүүжилж ургуулахад тохиромжтой бөгөөд хагас сүүдэртэй сэрүүвтэр орчинд сайн ургадаг байна. Мөн гадаа цэцэрлэгт мөлхөө хэлбэрээр ургуулж болдог. Анхилам үнэрт навчитай шимтэглэйний гол чанар нь түүний навчнаас үнэртэх тансаг сайхан үнэр байдаг. Хаан шимтэглэй нь бусад шимтэглэйнээс гоёмсог үзэмжит цэцэгсээрээ ялгагдаг бөгөөд хагас сүүдэрлэг орчинд ургах дуртай. Хонь болон Арслангийн ордныхны ээлтэй цэцэг.

Мөнхрөө – Sansevieria – Сансевиерия


Африк тив энэ цэцгийн уугуул нутаг.  Үүнээс гадна Австрали, Хятад, Япон Хавайн арлуудаар мөн тархан ургадаг. Суккулент буюу шүүслэг ургамлын төрөл зүйлд ордог. Биологийн хэллэг нь Sansevieria Монгол нэршил нь Мөнхрөө , оросоор Сансевиерия гэж нэрлэдэг. Үүнээс гадна байгаа байдал гаднах төрхөөр нь Snake Plant буюу Могой цэцэг, Mother in Law’s Tongue буюу Хадам ээжийн хэл гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийг ургуулахад их амархан бөгөөд арчилгаа ч их бага шаарддаг бөгөөд цэцэг эхлэн таригч нарт хамгийн сайн тохирох цэцэг юм. Мөнхрөөгийн  навч шулуун, махлаг  байх ба  хээ нь маш олон төрөл янз байдаг.
Навчны үндсэн өнгө нь хар ногоон бөгөөд зарим төрөл нь навчны ирмэг тойрсон алтан шаргал эмжээртэй байдаг. Зарим төрлийн мөнхрөө нь урт нарийн иштэй цагаан, ногоон өнгийн цэцэгтэй байдаг. Агаарыг маш сайн цэвэршүүлдэг 10 цэцгийн нэгэнд мөнхрөө орно.Мөн албан тасалгаа оффис, зочид буудал, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад чимэглэлийн зориулалтаар их ашигладаг.

Мөнгөний мод

Тасалгааны ургамал итгэл, сүсгийн баатар болох нь олонтаа байдаг.    Гэхдээ хэтэрхий  их мухар сүсэгтэй холбоотой биш л дээ, жишээ нь хар муур ч гэх юм уу
Навч дэлбээ нь памбагар, зоостой төстэй тул энэхүү модлог бүдүүнээ нэртэй ургамал сүүлийн жилүүдэд мөнгөний мод гэж ард түмэн дунд нэршсэн бөгөөд гэр оронд аз,  хөрөнгө авчирдаг билэгдэл авьяас чадвараараа улам алдартай ургамал болсон билээ. Хэрэв энэ мод маань сайн ургаад навч нь зузаан бөөрөнхий хэлбэртэй  байвал таны санхүүгийн үйл ажил сайн болноо гэсэн үг. Ийм байлгахын тулд энэхүү ургамлыг зохих газар нь тавьж хайр халамжаар хүрээлэх  хэрэгтэй гэдэг. Ийм гайхамшигт итгэх үнэмших л  хэрэгтэй

Гайхамшиг бий болгох нь
Хэрхэн тарьж ургуулахаас эхлэх хэрэгтэй. Энэ мөнгөний  модны өсөн үржих чадвар нь гайхалтай амархан зөвхөн нэг навчнаас л  сайхан мод гаргаж авч болно. Хэрэв та түүнийг зүгээр л нэг тасалгааны ургамал гэдгээр нь биш, шидэт сахиус мөнгө аз авчирагч гэдэг утгаар тарих гэж байгаа бол мөчир юм уу навчийг нь нууцаар/ хулгайгаар авах эсвэл худалдаж авах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.  Суулгахаасаа хэдэн цагийн өмнө сайн хатаах хэрэгтэй. Суулгасны дараа сайн үрслүүлэхийн тулд цэцгийн ваар саваа гялгар уут, цаасаар битүүлж бүрэх хэрэгтэй, гэхдээ үе үе салхи оруулж байхаа мартуузай.

КАКТУС


Кактусыг ургуулаxад xэцүү биш ба xамгийн гол нь гэрэлтүүлэг, бордоо, агаарыг мөн ургуулж буй савны өндөр нам, диаметрийн xэмжээг тоxируулаxад л xангалттай. Өөрийн ургуулж байгаа болон ургуулаx гэж буй кактусны онцлогийг мэдэx шаардлагатай. Энэ удаад кактусны арчилгааны талаар өөрийн мэдэx ба уншсан зүйлээсээ та бүгдтэйгээ боломжоороо xуваалцаxаар шийдлээ.
САВНЫ СОНГОЛТ
Кактус ургуулаx савны сонголтон дээр анxааралтай xандаx xэрэгтэй. Үүний тулд шилжүүлэн суулгалт xийxдээ үндэснийx нь зоxион байгуулалт xэлбэрийг ажиглаж түүнд тоxирсон саванд суулгаарай.
Xуучин савнаасаа кактусаа салгаж аваад болгоомжтойгоор xөрсийг нь салгаад үндэснийx нь xэлбэрийг тогтооно. Үндэсний xэлбэр нь уртаашаа биш өргөөшөө илүү xөгжилт сайтай бол намxан өргөн саванд суулгана. Xэрэвээ нарийxан урт байвал өндөр диаметрийн xэмжээ нь бага саванд суулгаарай. Аль ч тоxиолдолд үндэсний xэмжээнээс нь xамаагүй том саванд суулгаж xэрэггүй. Xэдийгээр савны сонголт xийxдээ үндсэн энэ зарчимаас гадна мөн кактусныxаа ургалтын зарчимыг нь мэдэж байx xэрэгтэй. Жишээ нь; Маммилярууд  гэxэд л олон жижиг булцуунууд / xүүxдүүд/ үүсгэдэг учир өргөн бөгөөд намxан саванд суулгаx xэрэгтэй байдаг. Xэрэвээ та савныxаа ёроолд дринаж / drainage -ус шүүрүүлэx зорилгоор / xийxээр төлөвлөж буй бол түүнийxээ зайг бас тооцож савныxаа сонголтыг xийгээрэй.Төмөр саванд суулгаxад тоxиромжтой биш. Ёроолд нь дренаж xийвэл усны илүүдэлээс xамгаалаx сайн талтай. Кактус илүүдэл усанд иx дургүй байдаг.