Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Америкийн халуун бүс нутаг.
Салбатан буюу /bromeliad/ овгийн
цэцэг. Монгол нэршил нь Хонгилой, Англи нэр нь Guzmania, Орос нэр нь Гусмания,
Латин нэршил нь Guzmania Ruiz et Pav . Ургамал судлаачид 130 гаруй төрөл зүйлийг нь одоогоор
олж тогтоогоод байна. Хонгилой цэцэг нь өргөн тархаж ургадаг цэцэг. Навч нь
урт хатуу, тэвгэн хэлбэртэй 25-40 см урт 5-7 см өргөнтэй байдаг. Цэцэг нь
улаан, шар, ягаан гоёмсог өнгөтэй байдаг. Тасалгаанд 30-45 см хүртэл өндөр
ургана. Байгаль дээр ойд, мөн далайн төвшинөөс 2400 метрийн өндөрт ч энэ
цэцэгтэй тааралдаж болно. 1802 онд Испанийн ургамал судлаач А. Гусмана энэ
цэцгийг анх олж нээжээ.
Хөрс
Хөрс нь ус сайн
нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс байна. 1% ширгэн хөрс, 1% хүлэр, 1% навчит
хөрс, 1% хүлэр том ширхэгтэй элс байхаар хөрсийг бэлтгэнэ. Хонгилой цэцгийн
үндэс бусад цэцгийн адил өргөн тархаж ургадаггүй тул хэт том саванд тарих нь
тохиромжгүй бөгөөд савны ёроолд 1см орчим том ширхэгтэй хайрга дэвсэж өгнө. Энэ
нь илүүдэл усыг гадагшлуулж үндэс ялзарахаас хамгаална.